Хяналтын камераар 180 гаруй зөрчил илрүүлэн холбогдох хүмүүст хариуцлага тооцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь
Цагдаагийн газар 2019 он гарснаас хойш Өлгий хотод хяналтын камераар 182 зөрчил
илрүүлж, холбогдох хүмүүст хариуцлага тооцжээ.
Зөрчлийн хувьд жолооч хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах
бүс зүүгээгүй, хөдөлгөөнд оролцох үедээ гар
утас хэрэглэсэн, замын хөдөлгөөний дүрмийн бусад холбогдох заалтуудыг зөрчсөн зэрэг
байжээ. Цагдаагийн байгууллагаас Зөрчил гаргасан хүмүүст Зөрчлийн тухай хуулийн
холбогдох заалтуудыг үндэслэн гурван сая 640 мянган төгрөгийн торгууль оногдуулсан
байна.
Харин 2018 онд хяналтын камераар замын хөдөлгөөний болон хэв журмын 1803 зөрчлийг
илрүүлж, эзэн холбогдогч нарт 34,3 сая төгрөгийн торгууль оногдуулж байжээ.