Өвөрхангайд мах боловсруулах дөрвөн үйлдвэр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-27 11:30:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт мах боловсруулах дөрвөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Арвайхээр сум дахь “Өв-Эко-Мийт” ОНӨХК нь 2017 онд байгуулагдсанаасаа хойш нийт 666.1 мянган тн мах бэлтгэн нийлүүлжээ. Тус үйлдвэр 70-80 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. 

2018 онд БНХАУ-д 1500 тн үхрийн мах, 100 тн хонины мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, 300.0 тн үхрийн мах, 14.7 тн хонины мах тус тус бэлтгэн нөөцөлсөн байна. Арвайхээрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар “Дэлхийн хүнс” ХХК, “Дээжийн өргөө” ХХК, Хархорин суманд “Далайн одод трейд” ХХК тус тус махны үйлдвэр байгуулан махыг дулааны аргаар боловсруулах, бэлтгэн нийлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

“Дээжийн өргөө” ХХК 20 гаруй иргэнийг ажлын байраар хангаж, 8.5 тн мах бэлтгэсэн бол “Далайн одод трейд” ХХК 200 тонн мах нөөцлөх агуулах болон арьс шир, дайвар бүтээгдэхүүн түр хадгалах 100 тоннын агуулахтай мал нядалгааны цехийг ашиглалтад оруулж, 48.7 тонн мах бэлтгээд байна.

 

 

相关新闻