Баян-Өлгий аймаг энэ онд 2,4 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-25 13:08:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийтдээ 2,849 тэрбум төгрөгөөр 56 төрлийн бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үүнээс 2,479 тэрбум төгрөгийг тухайн онд санхүүжүүлэх аж.

Нийт ажлын 30 хувь нь Алтай, Алтанцөгц, Буянт, Ногооннуур, Өлгий, Сагсай, Толбо, Улаанхус, Булган сум, Цагааннуур тосгоны сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, спорт заал зэрэг объектуудын засварын ажил ба үүнд 1,2 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Мөн 100 сая төгрөгөөр Өлгий сумын хоёрдугаар багт, 60 сая төгрөгөөр 13 дугаар багт тус тус цэвэр усны шугам татах, 140 сая төгрөгөөр тус сумын тавдугаар багийн гурван орон сууцны гадна засвар хийх, 22 сая төгрөгөөр 11 дүгээр багт ухаалаг худаг барих, 100 сая төгрөгөөр Сагсай сумд ковш трактор худалдаж авах, 120 сая төгрөгөөр Монгол Улсын баатар М.Икейн хөшөө барих зэрэг ажлууд хийх аж.

Дээрх ажлуудын тендерийг энэ сарын зургаанаас ирэх тавдугаар сарын тавны өдрийн хооронд зарлаж, гэрээ байгуулахаар төлөвлөсөн байна.     

相关新闻