Эмэгтэй дугуйчин ОУХМ Т.Энхжаргал Швейцарийг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТАзи тивийн аварга шалгаруулах дугуйн тэмцээний алт, хошой хүрэл медальт, ОУХМ Т.Энхжаргал олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээнд оролцохоор Швейцарь орныг зорьжээ.
Монгол Улсаас төрөн гарсан Ази тивийн анхны аварга эмэгтэй дугуйчин Т.Энхжаргал Олон улсын дугуйн холбоо, Монголын Үндэсний олимпийн хорооны дэмжлэгээр дэлхийн дугуйн сургалтын төвийн багийн бүрэлдэхүүнд багтан, Европ тивд зохион байгуулах олимпийн эрхийн оноо олгох 11 тэмцээнд оролцоно. Т.Энхжаргал ирэх зургадугаар сарын 1-ийг хүртэл үргэлжлэх уг цуврал тэмцээнд оролцон олимпийн эрхийн оноо цуглуулж өрсөлдөнө. Улмаар олон улсын дугуйн холбооноос хамгийн өндөр оноотой дугуйчдын чансааг гаргаж, олимпийн наадамд оролцох эрх олгодог.
Д.Өлзий