“Красноярск 2019” наадамд оролцох тамирчдыг ирэх 7 хоногт үднэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюутны спортын “Красноярск 2019” өвлийн XXIХ универсиад Их наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг ирэх долоо хоногт албан ёсоор үдэх ёслол болно.
Монголын оюутан тамирчдаа “Красноярск 2019” наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөж, Монгол Улсын төрийн далбааг гардуулах энэхүү ёслол 2019 оны хоёрдугаар сарын 26-нд /мягмар гараг/ БТСГ-ын 3 давхрын 303 тоот өрөөнд болно. Энэ үеэр тус наадамд оролцох цанын спортын ОУХМ Б.Ачбадрах, тэшүүрийн спортын мастер Б.Гэрэлтуяа нар баг тамирчдаа төлөөлөн тангараг өргөх юм.