Хангай хонинд зориулсан дурсгалын самбар босгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-21 23:32:55

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд нарийн ноост "Хангай" хонь үржүүлж эхэлсний 60 жилийн ойг ирэх 6 дугаар сард тэмдэглэх аж. Энэхүү ойн арга хэмжээний хүрээнд Хангай хонинд зориулсан дурсгалын самбар, өндөрлөг босгохоор сумын удирдлагуудын зүгээс шийдвэр гаргаж, уралдаан зарлажээ.  

Энэхүү уралдаанд сумынхаа нийт иргэд, ЕБСургуулийн авьяаслаг сурагчид, гарын эв дүйтэй мужаан, зураач урлаачдыг оролцохыг урьж байгаа аж. Эл бүтээлээрээ уг хангай хонийг бий болгоход оролцсон эрдэмтэд болон малчдын нэрийг мөнхжүүлэх зорилготой гэнэ. Уралдаанд оролцогчид гар зураг болон макет хэлбэрээр хийсэн бүтээлүүдийг хүдлээн авах юм байна. Сумын удирдлагууд уралдаанаа энэ сарын 19-нөөс ирэх 3-р сарын 15-ныг хүртэл зарлажээ. Уралдааны шагналын сан 200.000 мянган төгрөг аж.

 

相关新闻