Ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-20 09:22:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгаас нийт 277 албан хаагч 2018 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд нь 100 хувь мэдүүлсэн байна. Аймгийн болон сумдын Засаг даргын Тамгын газар,  Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд зэрэг байгууллагуудын удирдлагууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлжээ.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зааснаар мэдүүлэг гаргагчид нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор цахим систем буюу www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй аж.


相关新闻