Сэтгүүлчид хамтран сурвалжлага хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 12:59:04

Говь-Алтай аймаг дахь МСНЭ-ийн “Алтай” салбараас үндэсний сэтгүүл зүйн байгууллага үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн хүрээнд нэлээд ажлуудыг зохион байгууллаа.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Олон нийтийн “Алтай” радио, “Их Алтайн мэдээ” сонин, “Миний нутаг” телевизийн уран бүтээлчид, сэтгүүлчид МСНЭ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр аймгийн ХХААГ, ОБГ, ХАА-н хоршоологчдын холбоо, энэ онд тавин жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй АДБ-ийн “Алтай” чуулга зэрэг албан газар, байгууллагуудын ажил үйлчилгээний талаар сурвалжлага хийж түгээсэн байна.

Мөн хүн эмнэлгийн байгууллагад олон жил ажилласан эдүгээ 96 настай Л.Даваахүүг онцлон сурвалжилж сонирхолтой ярилцлага хийлээ. Аймгийн удирдлагуудтай нийт гишүүд, ахмадууд зангиагүй уулзалт хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо.

                                                                              Говь-Алтай аймаг Ш.Цоодол

相关新闻