Хөгжим, техник хэрэгслээр бүрэн хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 09:41:49

Авьяас хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх зорилтын хүрээнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын цэцэрлэг хөгжим техник хэрэгслээр бүрэн хангагджээ.

Тодруулбал, тус цэцэрлэг 10 мандалин, мөн тооны лимбэ, 5 чулуун царгил хөгжмөөр “бүл нэмжээ”. Хөгжмийн дугуйлан 4 төрөл дээр хичээллэхийн зэрэгцээ дуу, бүжиг, бусад төрлийн хамтлагууд ч байгуулагдсан байна. Мөн Дуу хөгжим, биеийн тамирын танхимыг тохижуулах төсөл боловсруулан Дэлхийн Зөн ОНХХ-т хандсанаар, хүүхэд хөгжилд шаардагдах бусад тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангагдаад байгаа аж.

Сонирхуулахад, улирагч онд тус сум “Авьяас” хөтөлбөрийн хэрэгжилтээрээ аймагтаа, бүстээ шалгарч тэргүүлж байжээ.

Б.Мөнхзул

相关新闻