Төв аймгийн ихэнх нутгаар цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ихэнх нутгаар энэ сарын 14-15-нд шилжих шөнө цас орно. Агаарын температурын хувьд шөнөдөө 27-33, өдөртөө 15-20 гардус хүйтэн байх төлөвтэй байгаа аж.
Нутгийн зүүн хэсгээр энэ сарын 18-нд цас орно. Энэ 10 хоногт салхи шуурга багатай тогтуун байх боловч хаврын улирал тул цас бага байгаатай холбоотой явган шороон шуурга шуурч, салхины эрч 10-12 мс хүрнэ хэмээн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Ц.Тогооч мэдээлэл өглөө.
Энэ сарын 16-аас хүйтний эрч суларч өдөртөө нэмэх градус руу орно, шөнөдөө 20-21 хэм хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа ажээ.