30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/.Сэлэнгэ
аймгийн Цагааннуур сумын хэмжээнд хорио цээрийн
дэглэмийг 30 хоногийн хугацаатай тогтоогоод байна.
Цагааннуур сумын 2 дугаар
баг 1 дүгээр хэсэгт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрч, “Улсын мал
эмнэлэг, ариун цэврийн төв лабортори”-ийн шинжилгээгээр нотлогджээ. Иймээс
тус сумын хэмжээнд хорио цээрийн дэглэмийг 30 хоногийн
хугацаанд тогтоогоод
байна. Энэ хугацаанд хүн, мал, тэжээвэр амьтан,
тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглож, хяналтын цэгээр дайран
өнгөрөх, хяналтын цэгээс бусад цэгээр мал амьтны гаралтай түүхий эд
бүтээгдэхүүн болон тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хуулийн
дагуу хариуцлага тооцохыг анхаарууллаа. Мөн
онцгой шаардлагаас бусад тохиолдолд иргэд зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөж байна. Иймд иргэд, гахайтай өрх, аж ахуй нэгжүүд гахайгаа байнгын байран маллагаанд
байлгаж, тэжээлд нь бусад зүйл хольж өгөхгүй байх, мал эмнэлгийн байгууллага,
малын эмчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхаарууллаа.