Гоёлын наадмын бүтээлүүдэд оюуны өмчийн газар батламж олголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2019" наадам өнгөрөгч 11 дүгээр сарын 30-нд болсон Тус наадмын дараа яригдаж байсанчлан Оюуны өмчийн газраас батламж олголоо.
Тус наадмаар шилдэг загвар зохион бүтээгч, загварын товчоо болон загвар өмсөгчдийг шалгаруулдаг. Гоёл наадам загварын долоо хоногоор эхэлж, шилдгүүдийг зарлах гала тоглолтыг Соёлын төв өргөөнд болоход оюуны үнэлэмж олгох тухай яригджээ. Загвар зохион бүтээгчид 2019 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилмэл бүтээлүүдээрээ өрсөлдөж, шилдгийн шилдгээ тодруулсан. Энэ жилийн нэг онцлог нь Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар “Топ модель 2019", “Гранпри 2019", “Гоёл 2019" гэсэн барааны тэмдгүүдийг албан ёсоор эзэмших зөвшөөрөл батламжийг олгосон юм.