Камержуулалтад 10 гаруй сая төгрөг зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-аас өнгөрсөн
онд сумын ГХУСАЗСЗөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн 28 хүний бүрэлдэхүүнтэй
байгуулан үйл ажиллагаагаа явуулсан байна.
Тус зөвлөлийн зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан 11 сая орчим төгрөгийн төсвийг сумын ИТХ-аар батлуулжээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах эл хөрөнгөөр нэн түрүүнд гудамж зам талбай, байгууллагын гадна дотны орчинг камержуулах ажлыг зохион байгуулсан байна. Ингэснээр гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт буурчээ. Сүхбаатар сумын хэмжээнд худалдаа үйлчилгээ эрхэлж буй 600 гаруй аж ахуй нэгж байгууллагуудын гадна болон дотно орчинд стандартын шаардлага хангасан камерыг байршуулж, орчныг нь бүрэн гэрэлтүүлжээ. Мөн сумын ГХУСАЗСЗөвлөлийн албан даалгаварын дагуу холбон зуучлах үйлчилгээгээр дамжуулан хөл үймээн элбэгтай “Оргил” баар буудалд шинээр 11 камер суулгасан байна. Зөвхөн сумын ЗДТГ нь илт тод, аюулгүй байдлыг ханган ажиллах үүднээс 540 мянган төгрөгийн камер суулгажээ.