Ургацын баяраа тэмдэглэж чадалгүй “Урвуулагч” хэмээх гахай жил гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-22 15:23:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар сар шинийн босгон дээр ургацын баяраа тэмдэглэж, уламжлалт “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байсан ч аймгийн төвд гахайн мялзан өвчин гарч нийтийн хамарсан үйл ажиллагааг хориглосон учир нохой жилийн ажлаа нэгтгэн дүгнэж амжсангүй.

            Тус аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид өнгөрсөн онд нийт 68387 тонн ургац хураасан нь өмнөх оноос 36065.11 тонн буюу 2.1 дахин өссөн дүнтэй байна. Үүнээс үр тариа  57811.8, төмс 4362.4, хүнсний ногоо 1234, тэжээлийн ургамал 3512.8, эмийн ургамал 0.2 тонныг тус тус хураажээ.

            Үр тарианы хувьд сүүлийн 30 шахам жилд хамгийн их ургац хураасан жил байлаа гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлэлд дурдсан байна.

相关新闻