Өвчлөл буурахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгт 9-13 хувийг эзэлж байгаа бол Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн орны ачаалал 2 дахин нэмэгдсэн байна. Ачаалал ихэссэнээр тус тасаг гэмтэл, арьс, хөнгөвчлөх эмчилгээний тасгийн нийт 49 орыг нэмж дэлгэсэн ч орны хүрэлцээ муу байгаа аж.
Өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой 2016 оны улирагч сараас эхлэн ӨЭМТ-ийн эмч нар уртасгасан цагаар Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн Хүүхдийн үзлэгийн кабинетад ажиллаж байна.
Мөн тус аймагт улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж байгаа ба 2016 он гарсаар 182 тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна. Нэгдсэн эмнэлгийн Хүүхэд, Мэдрэл, Дотор, Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт улаанбурхантай хүмүүсийг ялган оношлож хэвтүүлээгүйн улмаас эмнэлгийн дотоод халдвар гарчээ. Халдвартын тасгийн ачаалал 2 дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор сүрьеэгийн тасгийн өрөөнүүдэд улаанбурхантай хүмүүсийг ор нэмж дэлгэн хэвтүүлэн эмчилж байна.
Б.Мөнхзул