Баяжуулах үйлдвэр цагт 3500 тн хүдэр дамжуулдаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-14 21:49:33
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн гол тоног төхөөрөмжүүдийн нэг 17 дугаар конвейрийн хөтлүүрийг Герман улсад үйлдвэрлэсэн Sew eurolrivc фирмийн бүтээгдэхүүнээр сольжээ.

Ингэснээр өмнө нь цагт 2800 тонн хүдэр дамжуулдаг байсан бол одоо 3500 тонн болж, хүчин чадал нь нэмэгдэв. Түүнээс гадна тоног төхөөрөмжийн зогсолт багасч, засвар үйлчилгээнд цаг алдахгүй, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа сайжирчээ. Тус хэсгийнхэн 2015 онд үүнтэй адил хөтлүүрийг нэг конвейрт тавьж туршсан бөгөөд одоо дөрөв дэх жилдээ доголдолгүй ажиллаж байгаа аж.

Мөн хүдэр хуваарилдаг, тэргэнцэртэй 18 дугаар конвейрийн босоо хөтлүүрийг Герман улсад үйлдвэрлэсэн FA-127G маркийн хөтлүүрээр сольжээ. Жижиг бутлалтын агуулах 135 тоннын багтаамжтай бөгөөд хоногт бүтэн ажиллахад төв корпусыг 12 цаг хүдрээр тасралтгүй хангах нөөц бүрддэг. Тус хэсэг нь  агуулахын үлдэгдлийг 50 хувиас дээш барих үүрэгтэй гэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

相关新闻