Улсын дунджаас дээгүүр төл хүлээн авсан Б.Зунгаажав “Улсын аварга малчин”-аар тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-14 20:29:13
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Шороон нохой жилийн Улсын аварга малчнаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн иргэн, малчин Баатарын Зунгаажав, Улсын аварга тариаланчаар Яргуйт багийн иргэн Данзандоржийн Нэргүй тодорчээ.

 

Б.Зунгаажав 1979 оноос мал маллаж байгаа бөгөөд жил бүр малаа төлөөр нь өсгөж сүүлийн гурван жил 100 эх малаас улсын дунджаас дээгүүр буюу 100-108 төл хүлээн авчээ. Мөн айл өрхийг малжуулах, туслах малчин авч ажиллуулж ажлын байрыг нэмэгдүүлж байгааг нь улс ийнхүү үнэлсэн байна.

 

Аварга тариаланчаар тодорсон Д.Нэргүй 1995 оноос хойш газар тариалан эрхэлж байна. Тэрээр 70 тн багтаамжтай нарийн ногоо, 120 тн багтаамжтай хүнсний ногоо, 150 тн багтаамжтай байцаа хадгалах зоорийг барьсан юм. Ингэснээр Орхон аймгийн иргэдэд хямд, эрүүл ногоогоор хангах боломжийг бүрдүүлжээ. Өнгөрсөн онд 20-30 иргэнийг түр, гурван иргэнийг байнгын ажлын байраар хангасан байна.

 

相关新闻