260 гаруй ахмадын санал хүсэлтийг сонсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-01-12 23:19:48

Дорнод /МОНЦАМЭ/. “Ахмадаа сонсох жил”-д Дорнод аймгийн удирдлага 268 ахмадын санал хүсэлт, үнэтэй зөвлөгөөг сонсож, ажил болгон өрнүүлжээ.


Сар бүрийн 21-ний өдөр тухайн салбартаа залуу халуун насаа зориулж, туршлага хуримтлуулсан ахмадуудынхаа үнэтэй зөвлөгөөг ийнхүү сонссоноор хэд хэдэн томоохон ажил хийгээд байна. Тухайлбал, “Хөдөлгөөн-эрүүл мэнд аян”, 2021 он хүртэл хэрэгжих хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих талаар дорвитой заалтуудыг тусгасан, Халх голд Цэргийн хээрийн музей байгуулсан, аймгийн ИТХ-аас баталсан 
"Ахмадын ачлал” хөтөлбөрт нүдээ олсон саналуудыг оруулсан гэхчлэнг дурдаж болох юм. Түүнчлэн зарим санал хүсэлтийг ч ажил болгохоор зорьж байгаа гэдгээ аймгийн удирдлага ярьж байна.

“Ахмадаа сонсох жил”-ийн туршид Хөнгөн, хүнсний салбарЦэрэг хүчний байгууллагаас гавьяаны амралтандаа суусан ахмад дайчидмал аж ахуй, газар тариалангийн салбар, алдарт эхийн одонтой, олон хүүхэд төрүүлж өсгөсөн ахмадууд, хувиараа хөдөлмөр, аж ахуй эрхэлж байсан ахмадууд, урлаг соёлынхон, эрүүл мэнд, боловсролын салбар, уул уурхай, барилга, дэд бүтцийн болон худалдаа үйлчилгээ, төрийн байгууллагад удирдах алба хашиж явсан ахмадууд гэхчлэн 12 удаагийн уулзалтыг хийсэн юм. 

相关新闻