Цагдаагийн газрынхан 23 суманд ажиллаж, үйл ажиллагаагаа тайлагнаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханы
Цагдаагийн газраас 2018 оныхоо үйл ажиллагааны тайланг иргэддээ тавих, тэдний
санал хүсэлтийг сонсох зорилготой аймгийн 23 суманд ажиллахаар 30 орчим албан
хаагч таван чиглэлд ажиллаж байна. Ажлын хэсэг Алдархаан сумаас үйл
ажиллагаагаа эхлүүлж өнөөдрийн байдлаар найм дахь суманд ажиллаж 500
орчим иргэнтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсчээ.
Цагдаагийн газрын өнгөрсөн оны үйл
ажиллагааны тайланг сум бүрт иргэн бүрт хүргэх, гэмт
хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл танилцуулж, иргэдэд
шинээр батлагдан хэрэгжиж байгаа хууль тогтоомжуудыг сурталчлах зорилготой тус ажлыг жил бүр амжилттай явуулж байна.
Ажлын хэсэг өнөөдрийн байдлаар Алдархаан, Отгон, Түдэвтэй, Шилүүстэй гэхчлэн
найман суманд ажиллаад байгаа. Энэ үеэр давхардсан тоогоор 500 орчим иргэнд үйл
ажиллагааны тайлангаа сонсгож тэдний санал хүсэлтийг авчээ. Мөн үйл ажиллагааны
тайлангийн үеэр аймгийн Цагдаагийн газраас танин
мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэх чиглэлээр мэдээлэл танилцуулж, иргэдэд шинээр батлагдан хэрэгжиж
байгаа хууль тогтоомжуудыг сурталчилж
байна. Цагдаагийн газрын “Энхийн харуул” хамтлагийн алба хаагчид
урлагийн тоглолтыг иргэдэд
үзүүлж байгаа ажээ. Энэ үеэр энэ 2019 онд
цагдаагийн газар хэрхэн яаж ажиллах, талаарх санал
асуулга авч 2019 оныхноо үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах юм байна. Мөн улсын
хэмжээнд зохион байгуулж буй “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний талаар
иргэдэд мэдээлэл хийж мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх талаар иргэдийн дунд
хэлэлцүүлэг зохион байгуулж байна хэмээн Завханы Цагдаагийн газраас мэдээлэв.