Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад анхаарч ажиллажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн албан хаагчийн цалин хөлс, нэмэгдэл, шагнал, тэтгэмж, нөхөх төлбөр, хөнгөлөлт, буцалтгүй тусламжийг аймгийн хэмжээнд 3035 төрийн албан хаагчдад олгосон байна.
Тэрчлэн төрийн албан хаагчдын ажиллах
орчин нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд болон нийгмийн баталгааг
хангах, гэр бүлийн хэрэгцээний газар олгох, байр орон сууцаар хангах чиглэлээр
аймгийн хэмжээнд 7257 төрийн албан хаагчийн асуудлыг шийдвэрлэжээ.
Үүнээс гадна иргэдээс
сүүлийн хоёр жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 9810 санал, өргөдөл, гомдол
ирсний 98 хувийг шийдвэрлэн, 325 өргөдлийг холбогдох сум, агентлагт шилжүүлэн
шийдвэрлүүлсэн байна. Аймгийн Засаг даргад болон ЗДТГ-т мөнгөн тусламж, дэмжлэг
хүсч өргөдөл ирүүлсэн иргэдээс 186 иргэнд нийтдээ 41.2 сая төгрөгийн тусламж,
дэмжлэг үзүүлжээ.