Замын-Үүд хотын төв хаалгыг автобус мөргөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дорноговь чиглэлийн зорчигч тээврийн автобус өнөөдөр өглөөний 06 цагийн орчим Замын-Үүд хотын төв хаалгыг мөргөж ноцтой осол гаргажээ.
Ослын улмаас жолооч, нэг зорчигчийн амь нас хохирч, 30 орчим хүн бэртсэн байна. Гэмтсэн хүмүүст Замын-Үүд хотын нэгдсэн эмнэлгээс тусламж үзүүлж байгаа бөгөөд тэднийг Улаанбаатар хот руу галт тэргээр тээвэрлэхээр бэлтгэж эхэлсэн тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Ослын шалтгааныг тогтоохоор тус алба ажиллаж байна.