ИТХ-ын Тэргүүлэгчид зарим шийдвэрээ хүчингүй болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган
/МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн хоёр жилд гаргасан хэм
хэмжээ тогтоосон зарим шийдвэрээ хүчингүй болгосон байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, түр саатуулах
төлбөрийн хэмжээг тогтоох тухай”, “Усан спорт сургалтын төвийн түрээсийн үнэ
батлах тухай”, “Биеийн тамир, спортын газрын спорт заалны үйлчилгээний үнэ
тарифыг тогтоох тухай” шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны Ерөнхий хуулийн холбогдох
заалтыг зөрчиж гарсан тул хүчингүй болголоо гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас
мэдээллээ.
Төрийн үйлчилгээний
байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахаар гаргасан шийдвэрт хөндөгдсөн
асуудлыг дахин боловсруулж хуулийн дагуу аймгийн ИТХ-д танилцуулахыг аймгийн
Засаг дарга З.Батзоригт даалгасан байна.
Авилгатай тэмцэх газраас
өгсөн зөвлөмжийн дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага өөрийн гаргасан
шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэжээ.