“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэд”-ийг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Эрүүл мэндийн газар
2018 оны эрүүл мэндийг дэмжигч байгууллага, эрүүл ажлын байр, эрүүл мэндийг дээдлэгч
өрх, иргэнийг шалгарууллаа.
- Эрхэм баялаг-эрүүл мэндээ дээдлэн, эрүүл зан
үйлийг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд гэр бүлээрээ манлайлан, аливаа хорт
зуршлаас ангид байж, эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг гэр бүл,
иргэнийг шалгаруулан алдаршуулах ажил хийж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын
мэргэжилтэн Б.Гүндэгмаа ярисан юм.
“Эрүүл мэндийг дэмжигч
байгууллага”-аар Сэлэнгэ, Булган сумын ЗДТГ, Тагнуулын хэлтэс, Орхон сумын
Эрүүл мэндийн төв, “Эрүүл ажлын байр”-аар Онцгой байдлын газар, Хутаг-Өндөр сумын
“Гацуурхан” цэцэрлэг, Сэлэнгэ сумын “Ундраа” цэцэрлэг, аймгийн Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газар шалгарчээ.
Мөн “Эрүүл мэндийг дээдлэгч” өрхөөр Сэлэнгэ сумын
иргэн Ц.Пүрэвсүрэн, Булган сумын М.Амгалан, Б.Оюунцэцэг, Ж.Мөнх-Очир нарын өрх,
“Эрүүл мэндийг дээдлэгч иргэн”-ээр Булган сумын иргэн С.Намжилмаа, Д.Нарантуяа,
Д.Доржпагам, Хишиг-Өндөр сумын иргэн Г.Ганбат нарыг шалгаруулсан байна.