“Багийн хөгжилд- Миний оролцоо” өдөрлөг үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн ИТХ-аас "Багийн хөгжилд-Миний оролцоо" сэдэвт өдөрлөгийг Хэрлэн сумын 8 багт зохион байгуулж иргэдээ сонсон, иргэдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд ханган ажиллалаа. Мөн тус өдөрлөг Хэрлэн сумын Баянмөнх багт үргэлжиллээ.
Өдөрлөгөөр аймгийн ИТХ-ын 2013-2015 оны үйл ажиллагааны товч мэдээлэл, НӨАТ-ын урамшууллын системийн танилцуулга, Тэтгэвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг өгч ажиллахаас гадна "Иргэдийн саналыг хүлээн авах дэвтэр" -т ирүүлсэн санал хүсэлтүүдэд холбогдох албан тушаалтнууд хариу тайлбар өгч ажиллана.
Хэнтий аймаг О.Буянхишиг