“Эрдэнэт үйлдвэр” ХХК өөрсдийн хөрөнгөөр ажилчдынхаа орон сууцыг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-04 16:53:43
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Өнгөрсөн онд түүхт 40 жилийн ой нь тохиосон “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2019 оноос үйлдвэрийнхээ ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэд, хэдэн онцлох шийдвэр гаргасан байна. Энэ талаар Хэвлэл мэдээллийн албанаас өнөөдөр мэдээллээ.


Тухайлбал, хэдэн жил завсарлаад байсан “Москва 300”, “Эко 400”,“Залуус 600” хорооллыг нэг дор буюу “Медипас” эмнэлгийн ойролцоо үйлдвэрийнхээ хөрөнгө оруулалтаар барьж ажилчиддаа олгохоор болсон байна.  Газрын асуудлыг аймгийн ЗДТГ-аас шийдвэрлэсэн ажээ.

Мөн үйлдвэрийн ажилчдыг орон сууцтай болоход нь олгодог найман сая төгрөгийг 12 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн манлайлагч мастеруудын цалинг энэ  оны нэгдүгээр сарын нэгнээс нэг сая төгрөгөөр нэмэгдүүлжээ. Мөн 2018 онд үйлдвэрийн ажилчид төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн тул нийт ажилчиддаа мөнгөн урамшуулал олгохоор болжээ. 

相关新闻