Үлдэж буй жил гаруйн хугацаанд ажлаа эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-02 21:56:25

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2018 онд 13 удаа хуралдаж, 100 гаруй асуудал хэлэлцэж, 130 гаруй тогтоолыг баталжээ.  

Дээрх хэлэлцсэн асуудлын дотор эдийн засаг үйлдвэрлэлийн асуудал долоо, орон нутгийн төсөв өмчийн талаар 12 асуудал, нийгмийн салбарын бодлого, үйл ажиллагаатай холбогдох асуудал 11, байгаль орчны газрын бодлогын асуудал гурав, нутгийн удирдлага, нийгмийн дэг журам гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тав, иргэдийн ажил амьдрал, санал хүсэлттэй холбоотой асуудал гурав, хурлын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдох асуудал ес, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад үүрэг чиглэл өгсөн зургаа, иргэдийг шагналд уламжлах, ой тэмдэглэх зэрэг 80 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн онд Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа”, “Залууст боломж”, “Бид Сэлэнгийн ирээдүй”, “Жаргалтай гэр бүл”, “Багийн хөгжил”, “Сэлэнгэ төмс-хүнсний ногоо”, “Жимс, жимсгэнэ”, “Сум бүрт нэг үйлдвэр-нэг үйлчилгээ” зэрэг томоохон хөтөлбөрүүдийг батлан гаргажээ. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар аймаг, сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлын талаарх мэдээллийг сум тус бүрээр сонсож, үлдэж буй нэг жил гаруйн богино хугацаанд ажлаа эрчимжүүлэхэд анхаарч ажиллах талаар тогтоолоор үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа аж.

 

相关新闻