“Болор цом 36” яруу найргийн наадамд шүлгээ сойх найрагчид тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Зохиолчдын Эвлэл /МЗЭ/-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам 36 дахь жилдээ ирэх сарын 05-нд Говь-Алтай аймагт болно.
Уг наадмын эхний шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сард болж өнгөрсөн. Тэгвэл хоёр дахь шатанд тунаж үлдсэн 27 найрагчийн нэрийг зарлаад байна.
Х.Алагаа
М.Амархүү
Н.Батжаргал /Орхон/
П.Батнайрамдал
Б.Баттулга
Т.Баянсан
Би.Баярсайхан
Д.Ган-Очир
Д.Гансүрэн /Хэнтий/
Э. Гантулга
Б.Ганхүрэл /Говь-Алтай/
Х.Дугарсүрэн
Н.Дэвээжаргал
Б.Жамбалдорж
А.Лхагва
Г.Лхагвадорж
Н.Мөнхбаяр
С.Начин
Д.Одгэрэл
На.Пүрэв /Өвөрхангай/
А.Сүглэгмаа
Ч.Ууганбаяр
М.Уянсүх /Дархан-Уул/
О.Цэнд-Аюуш
Б.Чулуун-Цэцэг
О.Элбэгтөгс
Д.Энхболдбаатар нарын шүлэг шалгарсан юм.
Тэдний дунд “Алтан өд” наадмын шагналт, орчин цагийн
дууны шүлгийн нэрт мастер, яруу найрагч Д.Ган-Очир, залуу яруу найрагч
А.Сүглэгмаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч П.Батнайрамдал нарын олны танил
эрхмүүд багтжээ. Ирэх 2019 онд МЗЭ-ийн 90 жилийн ой тохиож байгаа тул
Өвөрмонгол, Буриад зэрэг монгол туургатнуудын төлөөлөл ирж, яруу найргийн охь
дээжээсээ сонордуулах болжээ.
Өнгөрсөн жилийн “Болор цом”-ын тэргүүн байрт Ховд
аймгийн Дуут сумын харьяат М.Отгонбаяр “Ижийдээ нас гуйлаа” шүлгээрээ тэргүүн
байрт шалгарсан. Наадмын эхний шалгаруулалтад 380 гаруй найрагч өрсөлдсөнөөс 32
нь хоёр дахь шатанд тунаж, шагналтнаа тодруулж байв.