Сэлэнгийн зохиолчид хайрын шүлгийн номоо өлгийдөн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-29 14:21:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хэдхэн хоногийн дараа Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн их ой болох гэж байна. Энэ ойг угтаж МЗЭ-ийн Сэлэнгэ аймаг дахь салбараас эдүгээ мэнд сэрүүн уран бүтээлээ туурвин суугаа яруу найрагчид, залуу авьяастнуудаа багтаасан, тэдний хайрын шүлгүүдээр эмхэтгэл гаргажээ.

"Гэгээн хайрын дуулал" нэртэйгээр баринтаглан авсан эл хайрын шүлгийн номонд нийт 45 уран бүтээлчийн 127 шүлэг орсон байна. Тухайлбал МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Сүхдорж, Т.Доржсүрэн, Р.Шийлэгжамбал, И.Цоодол, О.Цэнд-Аюуш, Ө.Бавуу, МҮЧЗЭ-ийн шагналт зохиолч Ч.Алтанхуяг, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Э.Энхболд, Ланзрагч, залуу яруу найрагч Д.Отгонсэлэнгэ, А.Лхамдулам, М.Ганганцөгц нарын 45 яруу найрагчийн бүтээл багтжээ. 

相关新闻