“100 өвлийн өвгөн”-ий парад болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын уур амьсгалд хүч нэмэхээр Баянгол дүүргийн 100 өвлийн өвгөн, 100 цасан охин 2018 оны 12 дугаар сарын 28-ны 12 цагт Ганзам 20 дугаар сургуулиас Өргөө кино театр хүртэл аялахаар болжээ.
БГД-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, 23 хороодыг хамарсан "100 өвлийн өвгөн”-ий парадыг Баянгол дүүрэг 2014 оноос тав дахь жилдээ зохион байгуулж байна.