“Болор цом”-ын эхний шатанд шалгарсан 27 найрагчийг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадам нэгдүгээр сарын 5-нд Говьсүмбэр аймагт болно.
Наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг МЗЭ өнгөрсөн хугацаанд хүлээн авч эхний шатанд шалгарсан 27 найрагчийн нэрсийг өнөөдөр зарлалаа.
Энэ онд 36 дахь жилдээ зохион байгуулж буй наадамд “Болор цом”-ын
эзэд, Монгол туургатны зочин зохиолчид, Говьсүмбэр аймаг дахь МЗЭ-ийн салбар
зөвлөлийн төлөөлөл урилгаар оролцоно.