Баян-Өлгий аймагт 18 иргэнийг "Оны шилдэг"-ээр тодруулжээ.
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,
Засаг даргын тамгын газраас тухайн онд ажил, хөдөлмөрийн үр дүнгээрээ тэргүүлсэн
иргэд болон албан байгууллагуудыг шинэ
оны босгон дээр "Оны шилдэг"-ээр тодруулдаг уламжлалтай. Уг уламжлалын дагуу өчигдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон
аймгийн Засаг даргын зөвлөлийн хамтарсан хуралдаанаар дараах 18 иргэн, гурван байгууллагыг
шалгаруулсан байна.
Үүнд:
1. Оны шилдэг багш:
Б.Гүлдаурен - Ерөнхий
боловсролын "Зайд" бүрэн дунд сургуулийн /БДС/ бага ангийн багш/
М.Нургүл – Өлгий
сумын Ерөнхий боловсролын гуравдугаар БДС-ийн биологийн багш
Т.Өнербек -
Ерөнхий боловсролын "Бастама" БДС-ийн химийн багш
2. Оны шилдэг
оюутан:
К.Жаннур –
МУИС-ийн 4 дөрөвдүгээр курсын оюутан
3. Оны шилдэг
соёл, урлагийн салбарын ажилтан:
Х.Серик – яруу
найрагч
4. Оны шилдэг
тамирчин:
С.Саруул-Эрдэнэ –
Ерөнхий боловсролын хоёрдугаар БДС-ийн багш, урианхай сурын улсын аварга,
спортын мастер.
5. Оны шилдэг
хэвлэл мэдээллийн ажилтан:
Б.Еркинбек – Орон
нутгийн олон нийтийн Радио телевизийн ажилтан
6. Оны шилдэг
инженер:
Х.Холганат –
“ИЕЛ” ХХК-ний инженер, аймгийн ИТХ-ын төлөөлөгч
7. Оны шилдэг
бизнесмен:
Ш.Таттимбек –
Хувиараа бизнес эрхлэгч
8. Оны шилдэг
ажилтан:
Х.Еженхан – Өлгий
сумын Хот тохижуулах албаны хар замын үйлчлэгч
9. Оны шилдэг
ажилчин:
Т.Бахыт – Аймгийн
Авто тээврийн төвийн тээврийн жолооч
10. Оны шилдэг
банк, санхүү, эдийн засаг, бүртгэлийн ажилтан:
Т.Өсерхан –
Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга
11. Оны шилдэг
төр захиргааны ажилтан:
А.Тогтау –Аймгийн
Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал ах ахуйн албаны дарга
12. Оны шилдэг
төр захиргааны ажилтан:
Т.Нурлан –
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч
13. Оны шилдэг
хууль хяналтын ажилтан:
Б.Мангилик –
Аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
14. Оны шилдэг их
эмч:
Х.Манчүк –
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, аймгийн ИТХ-ын
төлөөлөгч
15. Оны шилдэг
сувилагч:
С.Гүлмайра –
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ахлах сувилагч
16. Оны шилдэг
аялал жуулчлалын салбарын ажилтан:
Ш.Ханат –
“Шер-Орог-Саарал” ХХК-ний захирал
17. Оны шилдэг
төсвийн байгууллага:
Аймгийн Гаалийн
газар
Аймгийн Татварын
хэлтэс
19. Оны шилдэг
хувийн хэвшлийн байгууллага:
“Фатиха” эмнэлэг
"Оны шилдэг"-ээр шалгарсан
хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн шагналыг энэ сарын 31-ны өдөр болох аймгийн
төв ёолконд гардуулах ажээ