"Оны онцлох хүүхэд"-ийн багийн амжилтаар Өвөрхангайн хүүхдүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-27 08:52:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 27 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Улирч буй ондоо сурлага хөдөлмөр, урлаг спорт, нийгмийн идэвхээрээ үе тэнгийнхнээ тэргүүлсэн шилдгийн шилдэг хүүхдүүдийг тодруулдаг уг наадмын "Багийн амжилт" номинацид Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хоёрдугаар сургуулийн Х.Пүрэвсүрэн багштай тусгай ангийн хамт олон шалгарлаа.

Энэ хамт олноос 2018 онд Н.Эрхэмбаяр, Г.Лхагвабат, Д.Эрдэнэбат, Т.Балданхайням, Г.Тэгшбаяр, н.Жинжийбадмаа, Б.Оюумаа, М.Энхбямба, Н.Энхдэлгэр, Н.Эрхэмбаяр нар сүүлийн гурван жил тасралтгүй улсын болон олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож, ширээний теннис, агаарын теннис, чөлөөт бөхийн спортоор амжилт гаргаад байгаа юм. Тэд 2018 онд олон улсын тэмцээнээс 4 алт, 5 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэнээр тэд "Оны онцлох хүүхэд" шалгаруулалтад үе тэнгийнхнээ манлайлж чадлаа.
相关新闻