Хүүхдийн тусламжийн 108 утсаар мэдээлсэн асуудлын 96 хувийг нь бүрэн шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-04 16:49:17
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2018 онд хэрэгжүүлсэн зарим ажлынхаа талаар хэвлэлийн бага хурлаар дамжуулан сэтгүүлчдэд мэдээллээ.

Тус газар 2018 онд нийт 237 хүнд сэтгэл зүй, 22 хүнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч 11 хүүхдийг зан үйлийн сургалтад хамруулсан байна. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ 2017 онынхоос 50.6 хувиар өссөн бөгөөд шийдвэрлэлт 96 хувьтай хэмээн дүгнэгдсэн гэж тус газрын дарга А.Наранболд ярилаа.  Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээнд 409 хүүхэд хамрагджээ.

Тус газар өнгөрсөн онд “Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв”, “Ёс заншлын өргөө”, “Хүүхэд хамгааллын хамтарсан багийн нэг цэгийн үйлчилгээ”–г байгуулсан байна. Жилийн хугацаанд 6400 орчим хүүхдэд үйлчилж 17 төрлийн хөтөлбөр, сургалт зохион байгуулж 250 хүүхдийг хамруулсан ажээ.

 

相关新闻