Сүхбаатар зангилаа ажилчиддаа шинэ орон сууцны түлхүүр гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/.Улаанбаатар төмөр замын Сүхбаатар зангилаа ажилчиддаа зориулж, есөн давхар 32 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.
Тус байгууллагын зүгээс өвлийн дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр буюу энэ сарын 23-нд ээлжит орон сууцны эзэддээ шинэ байрных нь түлхүүрийг гардуулан өгсөн юм. Энэхүү үйл ажиллагаа нь залуу гэр бүлүүдийнхээ амьдралын баталгаа болсон орон байрны асуудлыг хөнгөлөлттэй нөхцлөөр шийдэх, цаашид ажиллах боловсон хүчний тогтвортой ажиллах, өсөн дэвших боломжийг нь бүрдүүлж буй том алхам хэмээн удирдлагуудын зүгээс үзэж байна.
Улаанбаатар төмөр зам ажилчдаа орон сууцжуулах ажлыг Сэлэнгэ аймгаас эхэлж 2011 онд дөрвөн давхар 32 айлын орон сууцыг ашиглалтад оруулж байв.