Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Сэлэнгэ
аймгийн Засаг даргын А/451 тоот захирамж гарлаа.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн төв
Сүхбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх,
худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий ресторан, зоогийн газар, ваарны
чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг энэ оны 12
сарын 24-ний өдрөөс эхлэн өглөөний 08.00 цагаас шөнийн 02.00 цаг хүртэл
ажиллахыг зөвшөөрчээ. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажиллах хуваарьт өөрчлөлт
орсонтой холбогдуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалт,
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай аймгийн хөтөлбөрийн заалтуудыг
хэрэгжүүлж, стандарт шаардлагыг ханган, зөрчил дутагдалгүй ажиллахыг
байгууллагын захирал, дарга нарт үүрэг болгосон байна. Мөн хуулийн хэрэгжилтийг
хангахгүй зөрчил дутагдал гаргасан байгууллагуудын тусгай зөвшөөрлийг нь цуцлах
хүртэл арга хэмжээ авахыг анхааруулжээ. Түүнчлэн захирамжид заасан цагийн
хуваарийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын даргад
үүрэг болгосон аж. Аймгийн Засаг дарга энэхүү захирамжаа энэ сарын 21-ний өдөр
гаргасан байна. Өмнө нь энэхүү цагийн хуваарь өглөөний 08.00 цагаас шөнийн
00.00 цаг хүртэл үйлчилж байсан юм.