2018 оны төгсгөлд хоёр цэцэрлэг нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээрт дахин нэг цэцэрлэг нэмэгдсэн нь 150 хүүхдийн хүчин чадалтай 12 дугаар цэцэрлэг юм. Одоогоор тус цэцэрлэгт тохижилтын ажил өрнөж байгаа бөгөөд ирэх оны 2 дугаар сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлж, хүүхдүүдээ хүлээн авна. Тус цэцэрлэгийн барилгыг "Ганнэгдэл" ХХК барьж гүйцэтгэжээ.
Түүнчлэн Богд суманд 75 хүүхдийн цэцэрлэгийн
барилга баригдан нээлтээ хийхэд бэлэн болоод байна. Барилгын ажлыг улсын төсвийн 657.9
сая төгрөгөөр "Эрч хүч
хөгжил" ХХК гүйцэтгэлээ. Манай аймагт
төрийн болон төрийн бус өмчийн 40 гаруй цэцэрлэгт 11386 бяцхан үрс
хамрагдаж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа ба сургуулийн өмнөх
боловсролын хамран сургалт аймгийн хэмжээнд 84.3 хувьд хүрээд байна.