Уралдаанд тэргүүлсэн анги, хамт олныг "Найрамдал" зусланд амраана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-25 19:54:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн анги, хамт олны дунд “Бид нэг гэр бүл” болзолт уралдааныг зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Зорилтот жилийн ажилд идэвх санаачилгатай, үр дүнтэй оролцож, шалгарсан анги хамт олон буюу 120 хүүхдийг Олон Улсын “Найрамдал” зусланд амрах эрхийн бичгээр шагнан урамшуулав. Уралдаанд Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн Ш.Эрдэнэчимэг багштай 5а анги, Уянга сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Е.Соёлмаа багштай 9б анги, Арвайхээр сумын “Мэргэд” сургуулийн Д.Дуламсүрэн багштай 11а ангийн хамт олон тэргүүлжээ. 

Зорилтот жилийн хүрээнд ерөнхий боловсролын сурагчид, анги хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, бүтээлч зөв хандлагыг бэхжүүлэх, тэдний шинэ санаачилгыг дэмжих зорилготой олон уралдаан, тэмцээний зохиогдсоны нэг нь энэ аж.
相关新闻