Булган аймгийн гурван сум хяналтын камерийн системд холбогдоогүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган
/МОНЦАМЭ/ Булган аймагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд
чухал үүрэгтэй хяналтын камерийн системд холбогдоогүй Рашаант, Тэшиг, Бугат сум байгаа
бөгөөд тухайн сумын удирдлагуудад төв, суурин
газарт камер суурилуулах санал
хүргүүлсэн гэж аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.
Энэ
онд Гурванбулаг сумын төвд иж бүрэн камер тавихад 30,0, Булган сумын төвийн камерийг бүрэн
засварлахад 10,0
сая төгрөгийг зарцуулжээ.
Томоохон гол
мөрний гүүрэн гарц Сэлэнгэ мөрөн, Орхон, Хануйн голын гүүрийн хяналтын камерийг
бүрэн засварлан ашиглаж байгаа аж.
Улсын
чанартай авто зам дагуу Рашаант, Баяннуур сум, Булган сумын зоон давааны хяналтын
постуудыг Тээврийн
цагдаагийн албаны
шуурхай удирдлагын төвтэй шууд холбож замын хөдөлгөөний аюулгүй байдал,
тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хянаж, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэн
ажиллаж байна гэж цагдаагийн газрын мэдээлэлд дурджээ.