Баян-Өлгийд 23 хүүхдийг "Оны шилдэг сурагч"-аар шалгаруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-22 21:03:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн аймгийн ерөнхий боловсролын 43 сургуулиас 2017-2018 оны хичээлийн жилд мэдлэг чадвар, авьяасаараа шалгарсан 23 хүүхдийг "Оны шилдэг сурагч"-аар шалгарууллаа.

Хүүхдүүдийн шагналыг аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга А.Гылымхан өнөөдөр Өлгий хотод болсон хүүхдийн нэгдсэн "Харшийн сүлд модны наадам"-ын үеэр гардуулж өглөө.

Энэ жилийн “Харшийн сүлд модны наадам" арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд  ерөнхий боловсролын сургуулиудаас 240 гаруй шилдэг сурагч оролцсон байна.

相关新闻