Говьсүмбэрийн зохиолчид 90 жилийн ойдоо 900.000 төгрөг хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. МЗЭ-ийн 90 жилийн ой болоход хэдхэн хоног үлдлээ. 2019 оны 1 дүгээр сарын 2-9-ний өдөр хүртэл ойн арга хэмжээ болно. Зохиолчид ойгоо угтаад аймаг, аймгаараа нэг сая төгрөгийн хандив өргөн бэлэг барьж байгаа. Эхний хандивын салхийг Говьсүмбэрийн зохиолчид хагаллаа.Говьсүмбэр аймгийн "Боржигидай сэцэн" салбарын гишүүн зохиолчид 90 жилийн ойдоо 900.000 төгрөгийн сэтгэлийн хандив өргөж байна. Энэ хандиваа өнөөдөр МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалайд гардуулан өгөв. Хандив өргөхөд МЗЭ-ийн гишүүн Б.Аасүрэн, Д.Баатар, Р.Батжаргал, Ду.Батмэнд, Т.Болдбаатар, Л.Содномдорж, Б.Мөнх-Өлзий, Т.Эрдэнэбаатар, Б.Энхтөр оролцсон байна. Говьсүмбэр аймагт энэ жилийн "Болор цом" яруу найргийн наадам болно. Ойн хүрээнд болох энэ арга хэмжээнд Говьсүмбэрийнхэн эрчимтэй бэлтгэж байгаагаа бас дуулгав.