"Аюулгүй шинэ жил" сэдвийн дор анхаарах асуудлуудаар сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-26 08:19:38

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас "Аюулгүй шинэ жил" сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.

Шинэ жилийн баяр дөхөж айл бүр гэртээ гацуур засаж, өнгө өнгийн гэрлэн чимэглэлүүдээр чимдэг боловч, галын аюулгүй байдлаа хэрхэн хангахаа орхигдуулан үлдээдэг байна. Иймээс энэхүү сургалтаар гацуур модыг хаана байрлуулах, гэрлэн чимэглэлийг асаах дээд хугацаа, гэрлийг хэрхэн шалгаж авах, олон залгуурт залгахдаа ачааллыг хэтрүүлэхгүй байх, гацуур модон дээр цасыг орлуулан хөвөнгөөр чимэглэхгүй байх, перотеникийн хэрэгслийг гэртээ болон тасалгаанд хэрэглэхгүй байх зэрэг олон мэдээллийг өгчээ. Сургалтын дараа "Гал унтраагуурыг ажиллуулах зарчим" сэдвээр мөн мэдлэг олгосон байна. Энэхүү "Аюулгүй шинэ жил" сэдэвт сургалтанд орлогын албан татвар төлөгч аж ахуйн нэгжийн 21 ажилтан оролцжээ.

相关新闻