Хялганат тосгон 2035 он хүртэлх хөгжлийн төлөвлөлтөө хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Хялганат
тосгон энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2035 он хүртэлх хөгжлийн
ерөнхий төлөвлөгөөтэй болжээ.
- “Эрхэт
констракшн” ХХК-иар гүйцэтгүүлсэн төлөвлөлтийн дагуу хөрөнгө оруулалтын төсөл,
арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Цаашдаа иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлыг
байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхэд ерөнхий төлөвлөгөөг
баримтлан “Хотожсон тосгон-Хялганат” бодлогоо хэрэгжүүлнэ гэж тус тосгоны
Захирагч Б.Ууганбаяр хэллээ.
Тус
тосгонд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 260 метр урт бетон гүүрийн засварын
77,0, усан сан, инженерийн шугам сүлжээний өргөтгөлийг 93,0 сая төгрөгөөр хийж,
үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлсэн байна. Мөн хувийн хөрөнгө
оруулалтаар сургалтын төв, зөгийн бал боловсруулах цех зэрэг бүтээн байгуулалт
ашиглалтад оржээ.