МЗХ, Монголын Залуу багш нарын холбоо хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2016-03-09 16:20:55

Монголын Залуучуудын холбоо, Монголын Залуу багш нарын холбоо хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгээр дамжуулан хоёр байгууллага залуучуудад чиглэсэн гадаад болон дотоодын эрдэм шинжилгээ судалгааны хурал, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, залуу багш нарын нийгмийн оролцоог дээшлүүлж, боловсролын үнэ цэнийг залуучуудад таниулах аж. Уг санамж бичгийг МЗХ-ны дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүү, МЗБНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Зулхүү нар үзэглэв.

Энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтансүх хэлэхдээ, “МЗХ сүүлийн жилүүдэд орхигдоод буй хүүхдийн хүмүүжлийн асуудлыг хүчтэй хөндөж байгаа. Энэ хүрээнд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Үүнд залуу багш нарын оролцоо, үүрэг маш чухал. Энэ тал дээр МЗБНХ-той нягт хамтран ажиллахыг хүсч байна. Өнөөдрийн энэ арга хэмжээ бол маргаашийн төлөөх томоохон ажлын эхлэл юм” гэв.  

Монголын нийт багш нарын 70 орчим хувь 40-өөс доош насны залуу багш нар байдаг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс эдгээр багш нарынхаа эрх ашгийг хамгаалах, нийгмийн тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд ийнхүү хамтран ажиллах болж, Залуу багш нарын анхдугаар чуулганыг хамтран зохион байгуулахаар санал нэгдэв.

Б.Туул

相关新闻