Монсудар хэвлэлийн газар "Монгол утга соёл" цувралаа шинэчлэн гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Монгол утга соёл” цуврал шинэчлэгдэн хэвлэгдлээ. Энэ удаагийн цувралын давуу тал нь нэгд, ардын аман зохиолын баялаг сангаас түүвэрлэн, мэргэжлийн судлаачид, оюутан, багш, сурагчдын хэрэглээнд нийцүүлсэн. Хоёрт, зөв бичих дүрмийн журамласан тольд бүрэн нийцсэн, мөн төрөл тус бүрийн онцлогийг тайлбарласан судалгааны хэсэгтэй юм. Ингэснээр монголын уламжлалт зан үйл, хэл соёл, ахуйгаа танин мэдэх, бүтээлчээр хөгжүүлэхэд чухал гарын авлага болно гэж тус хэвлэлийн газраас онцлов. Цувралд багтсан номыг тус бүрээр нь үзвээс:
1️⃣ Тууль
2️⃣ Оньсого
3️⃣ Домог
4️⃣ Домог үлгэр
5️⃣ Үлгэр
6️⃣ Ертөнцийн гурав
7️⃣ Аман наадгай
8️⃣ Ерөөл магтаал
9️⃣ Зан үйл гэсэн төрлүүдээр өнгө үзэмж сайтай хэвлэжээ.