3.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 640 хүүхдийн шинэ сургууль Мандал суманд босно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Мандал
сумын бүрэн дунд ерөнхий боловсролын Эко III сургууль
ирэх 2019 онд 640 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байртай болох нөхцөл
бүрдсэн байна.
Өнөөдөр 560 хүүхдийн хүчин чадалтай тус сургуулийн барилгад 1400-гаад хүүхэд
суралцаж, бүрэн дунд боловсролын үйлчилгээ авч
байгаа аж. Шинээр баригдаж буй эл сургууль нь стандартад нийцсэн спорт заал, урлаг
заал, номын сан, хоолны заал, багш хөгжлийн төв бүхий 640 хүүхдийн суудалтай
гэнэ. Тус сургуулийн захирал С.Тулга манай хамт олон ард түмэндээ "хэн болохоо" илүү
тодоор харуулж, "Хүн бүрийн зорьж ирдэг хүслийн
сургууль” болно
хэмээн хэллээ. Энэ ажлын санхүүжилтын асуудлыг шийдвэрлэж улсын төсөвт
суулган батлуулах асуудлыг тус сумаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат гардан гүйцэтгэжээ. Мөн тус Мандал сумаас Сэлэнгэ аймгийн ИТХ-д
сонгогдсон долоон төлөөлөгч, аймгийн Засаг дарга Ш.Оргил, Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж дэмжлэг үзүүлсэн байна. Тус сургууль нь нийтдээ төсөвт өртөг 3.8 тэрбум төгрөг ажээ.