Ой тогтоолтын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-18 17:51:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хэрэгжүүлж буй "Оюунлаг Булган" дэд хөтөлбөрийн хүрээнд "Аймгийн ой тогтоолтын аварга - 2018" тэмцээн боллоо.

Тэмцээнд 17 сургуулийн 150 гаруй сурагч ахлах анги, дунд ангийн ангиллаар оролцон оюун ухаанаа сорьсон байна.

Нийлбэр дүнгээр дунд ангийн төрөлд Булган сумын нэгдүгээр сургуулийн сурагч А.Сэргэлэнзул, ахлах ангийнхнаас Рашаант сумын сургуулийн сурагч О.Мөнгөнсүх түрүүллээ. “Оюунлаг Булган хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй Рашаант сумын сургууль Оюунлаг сургуулиар шалгарчээ.

Мөн “Ой тогтоолт”-ын төрлийг амжилттай хөгжүүлэгч багшаар Булган сумын сургуулийн багш Б.Болормаа, Рашаант сумын сургуулийн багш Т.Гантулга нарыг тодруулсан байна. 

相关新闻