Махны үйлдвэр бүс нутгийн малчдаас 2,7 тэрбум төгрөгийн мал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-18 17:30:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ашиглалтад орсон “Булган мах маркет” ХХК-ийн махны үйлдвэр энэ онд 2,7 тэрбум төгрөгийн мал малчдаас худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулжээ.

            - Өнгөрсөн 7 дугаар сараас хойш мал, мах бэлтгэж эхэлсэн. Нийтдээ 30,0 мянган тонн мах бэлтгэсэн гэж тус сумын ИТХ-ын дарга Н.Бат-Эрдэнэ ярьсан юм.

Тус суманд өдөрт 100 бод, 500 бог нядлах хүчин чадалтай махны үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 80 гаруй иргэн ажлын байртай болж, өрхийн амьжиргаа дээшилсэн байна.

相关新闻