Хил залгаа аймгийн малчид дур мэдэн орж иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-18 15:46:31

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт хил залгаа аймгийн малчид зөвшөөрөлгүй дур мэдэн орж ирж байна гэж сумын Засаг дарга Д.Луттөмөр ярилаа.

            Тус сумын нутагт Өвөрхангай, Төв аймгийн найман сумын 20 гаруй өрх 30,0 гаруй мянган малтайгаа оторлон орж иржээ. Мал амьтны гоц халдварт өвчин гарсан голомтоос мал ирж байгаа учраас малын өвчин гарах магадлалтай байгаа аж. Тиймээс мал эмнэлгийн шинжилгээний баримт шаардаж, отрын бүс нутагт өвөлжихийг зөвлөж байна гэж сумын удирдлагууд хэллээ.

            Өнгөрсөн өвөл, хавар хорио цээрийн дэглэмийг сайн баримталснаар тус суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гараагүй юм. 

相关新闻