Орхон аймгийн 24 сургууль AR технологийн төхөөрөмжтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд Боловсрол, соёл, урлагийн газар ерөнхий боловсролын 11 сургуульд AR технологийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Ингэснээр Орхон аймгийн ерөнхий боловсролын 24 сургууль бүгд байгалийн ухааны хичээлийг орчин үеийн технологи ашиглан заах боломжтой болжээ.
AR технологи нь тусгай өгөгдлийг 3D буюу бодит юм шиг харагдуулж хүүхдүүдийн сонирхлыг
татдагаараа онцлог юм. Уг технологийг хөдөө орон нутгаас Орхон аймаг анх удаа
сургалтын хөтөлбөртөө ашиглаж байна.
2017-2018 оны хичээлийн жилд орон нутгийн төсвийн хөрөнгөөр таван сургуульд, энэ оны 10 дугаар сард 8 сургуульд байгалийн ухааны багц
хэрэглэгдэхүүн бүхий “AR” технологийн кабинетийг тохижуулж өгсөн юм. Ингэснээр бага ангийн сурагчид байгалийн
ухааны хичээлийг илүү хялбар ойлгож танин мэдэхүй нь тэлж байна гэж багш нар
хэлж байна. “AR” технологийн нэг
бүрийн үнэ 3.5 сая төгрөг ажээ.
Дашрамд дурдахад, өндөр хөгжилтэй орнуудад AR технологи ашигласнаар бага ангийн сурагчдын сурлагын чанар 40, хичээлд
оролцох идэвх, оролцоо 77 хувиар нэмэгддэг гэсэн судалгаа байдаг ажээ.