Тамгын газруудын барилгыг засварлахад 70 сая төгрөг зарцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай
/МОНЦАМЭ/. Cумдын ИТХ, ЗДТГ-ын материаллаг бааз, ажиллах орчин нөхцөлийг
сайжруулах зорилтын хүрээнд зарим сумдын ЗДТГ-ын барилгыг засварлажээ.
Арвайхээр
сумын ЗДТГ-ын барилгын их засвар, Хужирт,
Нарийнтээл, Бүрд, Баруунбаян-Улаан сумын ЗДТГ-ын барилгын дээврийн засварын
ажлыг гүйцэтгэхэд улсын төсвөөс 60 сая, орон нутгийн төсвөөс 10 сая төгрөгийг
зарцуулсан байна.
Ирэх
онд Тарагт сумын ЗДТГ-ын барилгыг шинээр барихаар тэрбум төгрөгийг, Бат-Өлзий
сумын ЗДТГ-ын барилгыг засварлахаар 150 сая төгрөгийг 2019
оны улсын төсөвт тусгаад байна. Мөн Есөнзүйл сумын бага сургуулийн барилгыг
ЗДТГ-ын байр болгохоор төлөвлөөд байгаа аж.